Даланзадгад сумын төвийн орон сууцны гаднах нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, тоглоомын талбай байгуулах

2018 оны 09 сарын 03

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2018.09.03

Тендер шалгаруулалтын нэр: [Даланзадгад сумын төвийн орон сууцны

  гаднах нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах,

                                тоглоомын талбай байгуулах

Тендер шалгаруулалтын дугаар: ДЗ2018/19

 

[Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Даланзадгад сумын төвийн орон сууцны  гаднах нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, тоглоомын талбай байгуулах ДЗ2018/19]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг эргэж   төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 он

Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх:

                                Багц-1

-Автозам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл  2.8.1, 2.8.8 

- Барилга, хот байгуулалтын яамны 2.1.1, 2.1.2, 2.2.2.

                                 Багц-2

 - Барилга, хот байгуулалтын яамны 2.1.1, 2.1.2, 2.2.2.

 

Тендерийн хамт Багц  -1  30 000 000 сая төгрөг,

                                  Багц  -2  30 000 000 сая төгрөгийн дүнтэй цахим баталгаа ирүүлнэ.

Үнийн саналыг 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахимаар Тендер хүлээн авах захиалагчийн хаяг: Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч Цахим худалдан авах ажиллагааны систем  www.tender.gov.mn өөрийн аж ахуй нэгжийн хувийн нууцлалын кодоор нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ.

Тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2018 оны 10 дугаар  сарын 03-ны  өдрийн 10 цаг 30 минут-т Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар 206 тоот өрөөнд нээнэ.

                           Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй

                           Дотоодын давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар

№ 206 тоот өрөө,  Холбоо барих утас: 7053-7792