"Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2,2 км хатуу хучилттай авто зам барих”

2018 оны 09 сарын 19

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр.

 

Тендер шалгаруулалтын нэр:” Өмнөговь аймгийн “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2,2 км хатуу хучилттай авто зам барихажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар:

Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2,2 км хатуу хучилттай авто зам барих” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг  илгээхийн  өмнө  50.000,0  (Тавин

мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐ стой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016,2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн:900 000 000 төгрөг байна.
  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016,2017 онуудад тендер  шалгаруулалтын  батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй замын ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:  АЗЗББЗАЭТЗ 2.8.1,2.8.8.

Барилга угсралтын тусгай зөвшөөрөл / 2.2.2/

 Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 10 цаг 10 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 

Дотоодын давуу эрх тооцно. (Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба ТБОНӨХБАҮХАТХуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаарсарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох      аргачлал”-ын дагуу давуу эрх тооцно/)

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ӨМА ЗДТГ-н байр НУОрдон 103 тоот өрөө

 

 

Утас : 70530209

 

Цахим хаяг: www.tender.gov.mn