”Цогт-Овоо сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд суудлын автомашин “ нийлүүлэх

2018 оны 11 сарын 12

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ”Цогт-Овоо сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд суудлын автомашин “ нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМА-ЦО-ХТШ /2018-01/

            Цогт-Овоо сумын ЗДТГазар эрх бүхий тендерт оролцогчдоос “Цогт-Овоо сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд автомашин” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

            Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

            Тендерт оролцогч нь  санхүүгийн болон туршлагын  талаар дараах шаардлагыг хангасан байна.Үннд:

  1. Борлуулалтын хэмжээ. Сүүлийн 1 жил буюу 2017 оны борлуулалтын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас дээш байх.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас дээш байх.
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар ирүүлэх/
  4. Тусгай зөвшөөрөл ирүүлэх  эсэх: Шаардахгүй

Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13.20 минутанд Цогт-Овоо сумын  ЗДТГ-ын “Иргэний танхим”-д нээнэ

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

 

 

 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын

Засаг Даргын тамгын Газар үнэлгээний

хорооны нарийн бичгийн дарга: И.Алтансүх

Харилцах утас: 88100306

Цахим хаяг: www.tender.gov .mn