Нийтийн тээврийн авто зогсоолын тохижилт, засвар

2019 оны 05 сарын 03

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2019.05.03

Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн тээврийн авто зогсоолын тохижилт, засвар Тендер шалгаруулалтын дугаар: ДЗ2019/02                                                               

 

[Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Нийтийн тээврийн авто зогсоолын тохижилт, засвар ДЗ2019/02]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000][1] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь [Сүүлийн 1 жил буюу 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй/.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 оны санхүүгийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

   - Барилга, хот байгуулалтын яамны 2.1.1.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн цахим баталгаа ирүүлнэ.

 

Үнийн саналыг 2019 оны 06 сарын 03-ний өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахимаар Тендер хүлээн авах захиалагчийн хаяг: Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч Цахим худалдан авах ажиллагааны систем  www.tender.gov.mn өөрийн аж ахуй нэгжийн хувийн нууцлалын кодоор нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

Тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2019 оны 06 дүгээр  сарын 03-ний  өдрийн 10 цаг 30 минут-т Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 3 давхар 307 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар

№ 307 тоот өрөө,  Холбоо барих утас: 7053-2345