Орлогод нийцсэн орон сууц Цогт-Овоо сум

2019 оны 08 сарын 06

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 08 сарын 05

 

Тендер шалгаруулалтын нэр: Орлогод нийцсэн орон сууц Цогт-Овоо сум

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАЦОСЗДТГ /201901007/

[ Цогт-Овоо сумын ЗДТГ ] эрх бүхий тендерт оролцогчдоос [ Орлогод нийцсэн орон сууц  ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар баталсан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцогч нь  тендерийн  баримт  бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50 000] төгрөгийг цахим  систем ашиглан төлсөн  байна. Тендер нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:3 жилээр, 2016, 2017, 2018 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн  50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

“тийм” БА-2.1, БА-3.3, БА-3.4, БА- 6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1 болон түүнээс дээш

Дээрх БА-ын заалттай дүйцэхүйц БУА-ын тусгай зөвшөөрлийн заалттай байж болно.

Тендерийн хамт 6 000 000 /зургаан  сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [ 2019 оны 09-р сарын 06-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 сарын 06-ны өдрийн, 12 цаг 00 минут -т нээнэ.

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Нутгийн удирдлагын ордон 1 давхар 17 тоот.

Харилцах утас-88100306

Цахим хаяг: IdertsogAltansuh@Gmail.com