Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх ажил

2019 оны 08 сарын 16

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                               Огноо: 2019 оны 08 сарын 14

Тендер шалгаруулалтын нэр: Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАГОХДС/2019-01

[Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх ажил]–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг ирүүлэхээс өмнө эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын ХААН банк дахь 5585642683 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  30  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

            Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн

 тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жилээр, 2017, 2018 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

    Тендерийн хамт 6 000 000 /зургаан сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг [ 2019 оны 09-р сарын 13-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 11 цаг 10 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Өмнөговь аймаг, Нутгийн удирдлагын ордон 2 давхар, 206 тоот

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Харилцах утас-70533433, 70533878