Даланзадгад сумын гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх

2019 оны 09 сарын 09

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

2019.09.09

Тендер шалгаруулалтын нэр:Даланзадгад сумын гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ДЗ2019/31

 

 

[Даланзадгад сумын ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Даланзадгад сумын гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх ДЗ2019/31]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000][1] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

 

 

Тендерийн хамт [Санал болгож буй үнийн дүнгийн 2 хувь][2] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[3] ирүүлнэ.

 

Тендерийг [2019.10.09 10:00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019.10.09]-ны өдрийн, [10.30][4] нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар

(307 тоот,7053-2345)]

 

 

[1]  Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.

[2]  Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[3]  Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[4]  Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.