Өмнөговь аймагт шинээр баригдаж буй музейн гадна инженерийн шугам сүлжээг барих ажил

2019 оны 09 сарын 11

Огноо :2019 оны 09 сарын 11

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймагт шинээр баригдаж буй музейн гадна инженерийн шугам сүлжээг барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: /ГОХДС201902/ Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг ирүүлэхээс өмнө эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгөөр  [50  000]  төгрөгийг  Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын ХААН банк дахь 5585642683 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  30  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жилээр, 2017, 2018 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт  4 000 000 (Дөрвөн сая)  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг [ 2019 оны 10-р сарын 11-ний 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 сарын 11ний өдрийн 12 цаг 00 минут -т нээнэ.

 Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Өмнөговь аймаг Нутгийн удирдлагын ордон 2 давхар 225 тоот

Нийгмийн бодлогын хэлтэс

Харилцах утас-70532497