Ноён суманд Эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн урилга

2017 оны 04 сарын 19

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Нээлттэй тендер шалгаруулалтын нэр:

НОЁН СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ                                                                                                                                                           дугаар:  НН-ЭМТТН2017/03                                                                                                                                           

Огноо: 2017 оны 04 дугаар сарын 18-ны өдөр 

 

         Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос  Эрүүл мэндийн тоног  төхөөрөмж  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь татвар, нийгмийн даатгалын байгууллага болон бусад байгууллагад өр төлбөргүй, тухайн барааг нийлүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байх. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй, дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Үнийн саналыг 2017 оны 04 дугаар сарын 18-ны өдрөөс  2017 оны 05 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутаас өмнө Ноён сумын  Засаг даргын тамгын Газрын 203 тоот өрөө Т.Батцэцэг, Ш.Болормаа нарт ирүүлнэ үү. 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутанд  Ноён сумын  Засаг даргын Тамгын газрын 301 тоот   өрөөнд  нээнэ.

       Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000/тавин мянган/төгрөгийг Төрийн сан банкны Ноён сумын ЗДТГ-н  100110855408 тоот нэмэлт санхүүжилтийн дансанд тушаана.

Тендерийн хамт 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Захиалагчаас тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга авах хаяг:

Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газар                                              

Лавлах утас: 96061736, 96033098                                                

Noyonbattsetseg12@gmail.com