Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн I-Y ангийн сурагчдад “Үдийн цай нийлүүлэх гүйцэтгэгч сонгох”

2020 оны 01 сарын 15

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2020 оны   1 дугаар сарын 14-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын  Тавдугаар сургуулийн I-Y ангийн сурагчдад “Үдийн цай нийлүүлэх гүйцэтгэгч сонгох”

Тендер шалгаруулалтын дугаар:  ДЗ2020/40                          

                       

Даланзадгад сумын Тавдугаар сургууль эрх бүхий тендерт оролцогчдоос Даланзадгад сумын Ерөнхий боловсролын  Тавдугаар сургуулийн I-Y ангийн сурагчдад “Үдийн цай нийлүүлэх гүйцэтгэгч сонгох” тендерт  гурил, гурилан бүтээгдэхүүн /багц 1/,  шингэн хүнсний бүтээгдэхүүн /багц 2/, хоол болон шингэн хүнсний бүтээгдэхүүн /багц 3/-ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер http://www.mender.gov.mn цахим хаягаар  ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг , эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь 3 багцтай. Нийт батлагдасан төсөв 100000000 төгрөг

Багц 1    Гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх -20000000 төгрөг

Багц-2   Шингэн хүнс нийлүүлэх-20000000 төгрөг

Багц-3     Хоол болон шингэн хүнс нийлүүлэх-60000000 төгрөг

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Тухайн багцад ирүүлэх санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ, санхүүгийн тайлан нь

 е-balance   цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна. : 2018 оны тайлан

 

Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө  www.tender.gov.mn цахим  хаягаар ирүүлэх бөгөөд  нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 20 минутад Даланзадгад  сумын ЗДТГ-ын 3 давхар 307 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: үгүй

Төлбөр хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.

Банкны нэр: Төрийн сан

 

 

 

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-ын 3 давхар 307 тоот

Утас  89429444, 88995568