ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАЛАНЗАДГАД СУМЫН II СУРГУУЛИЙН 1-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ҮДИЙН ЦАЙНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ

2020 оны 01 сарын 15

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                               

Огноо: 2020 оны 01 сарын 15

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАЛАНЗАДГАД СУМЫН II СУРГУУЛИЙН 1-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ҮДИЙН ЦАЙНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: ДЗ2020/38                      

Өмнөгоь аймаг Даланзадгад сумын ерөнхий боловсролын II сургуулийн захиргаа нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын II сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. 3 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багцтай:  Нийт батлагдсан төсөв 54,994,000 төгрөг

Багц-1: Гурилан бүтээгдэхүүн 27,497,000 төгрөг 

Багц-2: Сүү, сүүн бүтээгдэхүүн 13,748,500 төгрөг

Багц-3: Жимс, жимсгэнэ бүтээгдэхүүн 13,748,500 төгрөг

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ нь:           

Сүүлийн 2 жил буюу 2018,2019 оны борлуулалтын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт  дүн 1,000,000 төгрөгөөс багагүй байна. Дараах шалгуур үзүүлэлтээр тодорхойлно. 

-Байгууллагын харилцах банкин дахь дансны үлдэгдэл /банкны тодорхойлолт, дансны хуулгаар тодорхойлно./

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:         

Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна. 

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:            

Сүүлийн 1 жил буюу 2019 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх:  Ирүүлнэ. /Тендерийн баталгаа нь багцын төсөвт өртгийн 1 хувь байна/.

Тендерийг 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2020 оны 02 дүгээр сарын 14-ны өдрийн 10  цаг 30 минут-д нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газрын Иргэний танхимд  Утас: 99531999, 88535393