Өмнөговь аймаг Даланзадгад сумын 24, 25, 26 дугаар цэцэрлэгүүдийн хүүхдийн хоолны материал нийлүүлэх

2020 оны 01 сарын 15

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо : 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 24, 25, 26 дугаар цэцэрлэгүүдийн хүүхдийн хоолны материал нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:  ДЗ 2020/28

                       

         Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Даланзадгад сумын  24, 25, 26 дугаар цэцэрлэгүүдийн хүүхдийн хоолны материал /мах, хуурай хэрэглэл, хүнсний ногоо, жимс, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн/  нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь цахимаар төлөгдөнө. Худалдан авах үнэ 50,000 төгрөг болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30+28] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

             Борлуулалтын хэмжээ: Тухайн багцад ирүүлэх санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас илүү байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх: 2018 он

 

Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 15 цаг 00 минут –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 15 цаг 30 минутад Даланзадгад Засаг Даргын Тамгын Газрын 3 давхар 307 тоот өрөөнд нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийн байр

 Х.Мөнхтуул /88365332/ Д.Бямбабаяр  /88655445/

Утас: 7053-1101