АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017 оны 04 сарын 26

Огноо : 2017-04-25
Тендер шалгаруулалтын нэр: Цогтцэций сумын Амралтын хүрээлэнгийн тохижилтын ажил (Усан оргилуур, гадна тохижилт)
Тендер шалгаруулалтын дугаар: ЦЦЗДТГ/2017/05

Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Амралтын хүрээлэнгийн тохижилтын ажил -ыг нийлүүлэх тухай  битүүмжилсэн тендер уламжлалтаар ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж Төрийн сан банкны 100111455408 Цогтцэций сумын ЗДТГ н.с дансанд, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2015, 2014 оны борлуулалтын орлого тус бүрдээ төсөвт өртгөөс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 83,000,0000 төгрөгнөөс дээш байх

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2015, 2014 онуудад 31,000,000 төгрөгнөөс доошгүй өртөгтэй Усан оргилуурын ажлыг 1-ээс доошгүй удаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

 Шаардлагатай.:Барилга хот байгуулалтын яамны  2.1.1, 2.2.2

Тендерийн хамт 2,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 05 -р сарын 29 -ны өдрийн 15 цаг 00 минут -аас  өмнө доорх хаягаар битүүжилэн 2 хувь ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 05 -р сарын 29 -ны өдрийн 15 цаг 30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум ЗДТГ, Утас: 70535554, 2 давхар 10 тоот өрөө
Имэйл хаяг: tsogttsetsiizdtg@yahoo.com