Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 2022 оны хэрэгцээт хүнсний материал

2022 оны 03 сарын 01

Зэвсэгт хүчний 167 дугаар анги нь эрх бүхий тендерт оролцогчдоос 2022 оны хэрэгцээт хүнсний материалыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр нь 50,000 ( тавин мянга ) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2021 оны санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2020, 2021 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй.

Тендерийн хамт 1,449,726 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын 1 давхар 105 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг,

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штаб, 105 тоот өрөө.

Утас: 86117527, 88812897, цахим хаяг: zelter@mil.gov.mn