ДАЛАНЗАДГАД СУМЫН АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 6, 7, 8 ДУГААР ОРОН СУУЦУУДЫГ БУУЛГАХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ШИНЭЭР ОРОН СУУЦ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2022 оны 05 сарын 12

ДАЛАНЗАДГАД СУМЫН АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 6, 7, 8 ДУГААР ОРОН СУУЦУУДЫГ БУУЛГАХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ШИНЭЭР ОРОН СУУЦ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

/2022.05.11/

Өмнөговь аймгийн Засаг даргын  2022 оны А/280 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй 6, 7, 8 дугаар  орон сууцуудыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих ажлуудыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагын сонгох шалгаруулалтад урьж байна.

Дугаар

БАЙРШИЛ

1

ДТ2022-02

Даланзадгад сумын 6, 7, 8 дугаар орон сууцуудыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих төсөл

 

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 50,000 (тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн сан банк, 100110051416 /Өм.ЗДТГ/ тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.  

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь бэлтгэн 2022 оны  06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхрын 207 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 12:00 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  8. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа/    

      

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон, 2 давхар, 206 тоот

Утас: 70533433 /ажлын цагаар/, Вэб сайт: awww.omnogovi.gov.mn