ДАЛАНЗАДГАД СУМЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН 160 АЙЛЫН ОРОН СУУЦ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БҮХИЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
/2022.06.20/
Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны А/500 дугаар захирамжийг үндэслэн Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсэд төрийн албан хаагчийн 160 айлын орон сууц, үйлчилгээний төв бүхий барилга, байгууламжийг барих төсөл хэрэгжүүлэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагын сонгох шалгаруулалтад урьж байна.
№ |
Дугаар |
БАЙРШИЛ |
1 |
ТӨСӨЛ2022/01 |
Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсэд төрийн албан хаагчийн 160 айлын орон сууц, үйлчилгээний төв бүхий барилга, байгууламжийг барих төсөл |
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 50,000 (тавин мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн сан банк, 100110051416 /Өм.ЗДТГ/ тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь бэлтгэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхрын 207 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 12:00 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон, 2 давхар, 206 тоот
Утас: 70533433 /ажлын цагаар/, Вэб сайт: www.omnogovi.gov.mn