Цогтцэций сумын төвийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгөнд нэр, дугаар олгох, хаягийн самбарыг газарт байрлуулах ажил

6 өдрийн өмнө

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017-05-19
Тендер шалгаруулалтын нэр:  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгөнд нэр, дугаар олгох, хаягийн самбарыг газарт байрлуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЦЦЗДТГ/201701005

 Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгөнд нэр, дугаар олгох, хаягийн самбарыг газарт байрлуулах ажлыг зохион байгуулах тухай битүүмжилсэн ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ:  2015,2016 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  55,000,000 төгрөг
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж 1 удаа ижил төстэй ажил хийсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх

Тендерийн хамт 1200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 -р сарын 21 -ны өдрийн 15 цаг 00 минут -аас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 06 -р сарын 21 -ны өдрийн 15 цаг 30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Өмнөговь, Цогтцэций сум (Тавантолгой) , Утас: 70535554,Имэйл хаяг: jit_duu@yahoo.com