5 га газарт салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах” ажил

2017 оны 06 сарын 07

 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Баяндалай сум Засаг даргын Тамгын газар

Төслийн нэр: “5 га газарт салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах” ажил

Тендерийн шалгаруулалтын дугаар:ӨМА БД-2017/01   

                       

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “5 га газарт салхинаас хамгаалах зурвас байгуулах” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөгөөр худалдан авч болно.

Данс Өмнөговь аймаг Баяндалай сумын Төрийн сан банк Засаг даргын Тамгын газрын нэмэлт санжүүжилт 100110155408 тоот данс

Үнийн саналыг 2017 оны 06 сарын  14-ний 15 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба  нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 06 сарын 14-ний 15 цаг 30 минутад нээнэ.

Тендер түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг Баяндалай сум

                                                   Засаг даргын Тамгын газар

                                       2 давхар 208 тоот Санхүү албаны даргын өрөөнд

                        Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа

Утас:89494422, e-mail: ar1206@yahoo.com