ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

2017 оны 06 сарын 19

 

  1. [ Өмнөговь аймгийн ЗДТГ ] нь [Даланзадгад сумын төвийн хэсгийн автозамын зураг төсвийг боловсруулах ажил]-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь [Даланзадгад сумын төвийн хэсгийн автозамын зураг төсвийг боловсруулах ажил] ӨМ2017/101  болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг [06.19-ны өдрөөс 2017.06.28 ]-ний хүртэл [09-18 цагийн] хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар [2017.06.28] –ний [ 10 цаг 00 минут ] дотор ирүүлнэ үү.

[Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот 

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр 

Харилцах  утас-70530209, 88686426      e-mail govi_DZ@yahoo.com