Соёлын төвд мэргэжлийн гэрэлтүүлэг үзэгчдийн сандал авах

2017 оны 06 сарын 21

Тендер шалгаруулалтын дугаар:  2017/03

             Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Соёлын төвийн мэргэжлийн гэрэлтүүлэг,үзэгчдийн сандал”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

             Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж,эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 60000 төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:- Борлуулалтын хэмжээ 200,0 сая төгрөгөөс дээш

               -  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 120,0 сая төгрөг

               -Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо :сүүлийн 2 жил

              -Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:150,0 сая төгрөгөөс  дээш

             Тендерийн баталгаа төсөвт өртгийн  1-2 хувиар ирүүлнэ.

Тендерийг 2017оны 07-р сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07-р сарын 18-ны 15 цаг 00 минутанд нээнэ.

            Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

            Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

                      Өмнөговь аймаг Ханбогд сум Засаг даргын Тамгын газар 106 тоот 

                                   Утас:99108540, 89995036,88929381