Эрүүл мэндийн төвд ЭХО аппарат болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэх

2017 оны 02 сарын 06

ТЕНДЕРИЙН УРИЛГА                                          

Огноо : 2016.11.23

Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн төвд ЭХО аппарат болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: BO-2016-04                                 

Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн төвд ЭХО аппарат болон бусад тоног төхөөрөмж –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100.000 / нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтын 110255401 тоот дансанд байршуулна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.    Борлуулалтын хэмжээ: 61,460,900.00 /жаран нэгэн сая дөрвөн зуун жаран мянга есөн зуун/ төгрөгтэй тэнцэх хэмжээний борлуулалтын орлоготой байх

2.    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014-2015 он, 2016 оны эхний хагас жилийн тайлан

3.    Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгтэй тэнцэх хэмжээний

Тендерийн хамт 2,458,436.00 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны  өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016.12.23-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд оролцуулахгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар

Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар

Харилцах утас: 86661214