Багууд

БОРТЭЭГ БАГ

      Тус баг  нь Өмнөговь аймгийн АДХГЗ-ны гишүүдийн 1959 оны 3 сарын 2 ны өдрийн 05-р протоколоор Жаргалант нэгдлийг түшиглүүлэн Цогт-овоо сумыг байгуулахад газар зүйн байршил, өрх хүн ам,малынхаа тоог харгалзан Цогтцэций сумаас шилжин ирсэн Жаргалант нэгдлийн нэгдлийн гишүүд сумаас зүүн тийш Дэл овоогийн хэцийн чиглэлийн М.Санжаа даргатай Цогт-цэций сумын 1-р баг Дэгчин даргатай Цогт-цэций сумын 4-р баг мөн Манлай сумын Дооров ,Сахъяа даргатай 7,8-р багийг хамруулан Аврахын хийдийн дэргэд Бортээг бригадыг анх байгуулсан Бригадын даргаар Д.Дэгчин тоо бүртгэгчээр С.Үрсүрэн нарыг сонгосон түүхтэй.

Бортээг баг нь 2019 оны жилийн эцсийн тооллогоор 263 өрх, 835 хүн ам ,68299 толгой мал тооллуулсан үүнээс тэмээ 4281, адуу 1882 , үхэр 628, ямаа 39745, хонь 21763 тоо толгой мал тус тус тоологдсон байна.

Багийн засаг дарга С.Батбаяр, БИНХ-ын дарга В.Дөш Хүний эмч Б.Цэцэг-Эрдэнэ багийн хуралын тэргүүлэгчээр Р.Эрдэнэтөгс, М.Намхай, Ц.Мядагмаа, А.Сугирцэнд нар ажиллаж байна . Баг дотроо Дэл, Овоогийн хэц, Гучин бага шанхай гэсэн гурван хэсэгт хуваагдан хэсгийн зохион байгуулалтаар ажиллаж байна.

ЗАМЫН ШАНД БАГ

              Замыншанд баг нь: 1959.07.02 – нд “Сультын босго” гэдэг газар байгуулагдсанаар манай багийн түүх эхэлдэг юм.

              Нэгдэлч малчдын санал орон нутгийн байдлыг харгалзан 1960 онд эртний түүх дурсгалын зүйлээр баян “Өөшийн хоолой” – н цэлгэр хөндийд Замыншандын усанд бригадыг нүүлгэн төвлөрүүлж “Замыншанд” гэж нэрлэсэн түүхтэй.

              Анхны бригадын даргаар Л.Чоймпорол гэдэг хүн ажиллаж байсан. Газар нутгийн хэмжээ 263,5 км, нутгийн 30 хувь орчим нь уул нуруу, 70 хувь нь тал хөндийн байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газар Дугших, Хараат, Тээрэм толгой, Цэдэнгийн таг, Далангийн нуруу зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлж болохуйц бүс нутагтай.

Багийн Засаг даргаар Б.Адъяабаатар, ИНХ-ын даргаар О.Аюуш, Хүний эмчээр Н.Бямбацэрэн нар ажиллаж байна. Баг дотроо гурван хэсгийн зохион байгуулалттай ажилладаг.

  • “Сүлд” хэсгийн ахлагчаар Ц.Батсүрэн
  • “Сэрвэн хайрхан” хэсгийн ахлагчаар П.Өнөржаргал
  • “Хонгор хайрхан” хэсгийн ахлагчаар С.Мөнхцэцэг нар ажиллаж байна.

НАЙЗ БАГ

1959 онд сумын газар зүйн байрлал, өрх, хүн ам, малынхаа тоог харгалзан Ханхонгор, Мандал-Овоо сумаас  шилжин ирсэн  өрхүүдийг оролцуулан Ханангийн 2-р бригад нэртэй 97 өрх Г Гэлэгбалжир даргатай Н Дарам тоо бүртгэгч 1959-1964 он, Б Дэлэг  даргатай, Н Дарам тоо бүртгэгч 1964-1967 он хүртэл өр захиргааны үйл ажиллагаа явуулж байгаад сум нэгдлийн дарга Ж Шархүүгийн шийдвэрээр Ханангийн 2-р бригадыг татан буулгаж газар нутаг хүн ам, өрхүүдийг 1,3-р бригадуудад хуваан өгсөн.

Найз баг нь 1992 оны 6 сард Цохионы Эржин гэдэг газар дахин байгуулагдсан бөгөөд 217.6 мян/га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 23% нь уул нуруу, 77% нь тал хөндий, толгод зэрэг тогтоц газартай ба баруун, баруун хойд талаараа Мандал-Овоо сумын Баянхошуу багтай, урд талаараа Ханхонгор сумын Өгөөмөр багтай хил залгаа оршино. Тус баг нь сумын төвөөс баруун өмнө зүгт 46 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 91км зайд байрладаг бөгөөд байгалийн өвөрмөц сонин тогтоц хадан цохио байгалийн үзэсгэлэнт газартай багийн нутаг дэвсгэрт түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд болох хүрэл зэвсэг, эдлэлийн үед холбогдох булш, хадны зураг бичээс, тахилын байгууламж, зэл чулуу, шар зам, бурхан шашины туурь элбэгтэй.

Багийн засаг даргаар П.Батдорж, ИНХ-ын даргаар Х.Бямбагарав, багийн эмчээр Т.Отгонбаатар нар ажиллаж байна.

2020 онд орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар багийн барилгыг шинээр барихаар шийдвэрлэгдсэн.

Тус баг нь 2019 оны жилийн эцсийн хүн ам эдийн засгийн тооллогоор 167 өрх, 521 хүн ам, 100 малчин өрх, 54502 толгой мал тоологдсон.