Танилцуулга

Өмнөговь аймгийн Цогтцэций сум анх 1924 онд байгуулагдан энэ ондтүүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Цогтцэций сум нь 72.5 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, Алтайн уулархаг мужид багтдаг. Нийслэлээс 540 км , аймгийн төвөөс 100 км зайд,өөрийн аймгийн Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Ханхонгор, Ханбогд, Номгон сумдтай, Дундговь аймгийн Өлзийт сумтай хиллэн, далайн түвшинээс 1200-1791 м-ийн өндөрлөгт орших бөгөөд бүхэлдээ говь цөлийн бүсэд хамаарна.

Булаг, шанд, уул, толгод, говь хөндий, хоолой хослосон байгалийн эрдэнэс баялагаар баян, Монгол Улсын баатар эмэгтэй Т.Борын өлгий нутаг , Гэсэр гэлэнгийн домогт хурдан хул мориор домголсон Говь шанхын хурдан удмын адуу, арвин баялаг нөөцтэй“Тавантолгой”нүүрсний ордзэргээралдартай, нутаг юм.


Манай сум нь чулуун нүүрс, Гөлтгөнө, галд тэсвэртэй шавар, алт, зэс, хужир зэрэг эрдэс баялгаа хөрсөн дороо агуулсанаас гадна эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж түүнийг даган сум орон нутагт дэд бүтэц хөгжиж, хөгжил цэцэглэлтийн шинэ эрин үетэй зэрэгцэн хөгжих боломж бүрдсэн нутаг юм.


Таван толгой” ХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой“ зэрэг уул уурхайн томоохон компаниуд олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж байна.


Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай, Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус сумын нийт хүн ам 6680, хөдөлгөөнт хүн ам 16100, өрхийн тоо 2315-д хүрсэн байна. 2014 онд байдлаар 75156 толгой мал тоолуулсан. Мал таван төрөл дээрээ 9415 толгойгоор өссөн.


Тус онд 12,5га талбайд ногоо тарьсанаас 156,7тн ургац хурааж авлаа. Сумын хэмжээнд 288 аж ахуй нэгж, жижиг бизнес эрхлэгч 1290 иргэн үйл ажиллагаагаа явуулж байна. Худалдаа үйлчилгээний газрууд жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал: Эмийн сан-5, Хүнсний үйлдвэрлэлийн тоо-10, Зочид буудал-29, Хүнсний дэлгүүр-36, Супермаркет-10, Хүнсний бөөний төв-5, Нийтийн хоолны газар-37 болж нэмэгдсэн байна.