ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ 17-СТСХ

2014-11-27

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 4 ДҮГЭЭР сарын 26-ны өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэлд:

             "ІҮ.ХЭЛЭЛЦСЭН нь:                Эрх ШИЛжүүЛСЭН        төсөл,       арга хэмжээний санхүүжилтийн тухай  

ШИЙДВЭРЛЭСЭН нь: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2014 оны

төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой дор дурдсан арга ХЭМЖЭЭ авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Үүнд:

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2014 оны төлөвлөгөөнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад батлагдсан боловч аймаг, нийслэлийн Засаг даргад ЭрХ ШИЛжүүЛСЭН төсөл, арга хэмжээний хянан баталгаажуулсан санхүүжилтийн материалыг Сангийн яам орон нутгаас ХүЛЭЭН авч, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дансаар дамжуулан гүйцэтгэгчид олгож байх;

2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ХЭРЭГЖИЛТ, явц, чанар байдалд байнгын хяналт тавьж ажиллах;

З. Төсвийн ерөнхийлөн захирагч эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн гүйцэтгэл, ажлын явцтай газар ДЭЭР нь танилцаж, төсөвлөгдсөн хөрөнгийн зориулалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллах бөгөөд ажлын гүйцэтгэлийн талаарх дүгнэлтээ хагас жил болон жилийн эцэст Сангийн яаманд хүргүүлж байх;

4. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний санхүүжилт, хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэлийн Засаг дарга улирал бүр дараа сарын 5-ны дотор гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлж байх;

5. Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журамд холбогдох өөрчлөлтийг оруулж мөрдүүлэх." гэжээ.

 

Сүүлд нэмэгдсэн