ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ 41-НХХ-Эрүүл мэнд-сумдад

2014-11-27

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГ ЛЭЛЭЭС

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлд:

 

"ІҮ. ХЭЛЭЛЦСЭН нь:

 

Хөдөөгийн хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх  мэдээлэл

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 1. Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, алслагдсан сумдын эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуураар хангах, осол, гэмтлийн давтамж өндөр байгаа байршилд тусламж, үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.УдваJ}Д даалгав.

 

2. Сум, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн усан хангамж, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, мөн төвүүдийн эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг судалж, үе шаттайгаар нэмэгдүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга нарт тус тус даалгав.

 

з. Хөдөөгийн алслагдсан нутагт амьдарч байгаа хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээр үзүүлэх, жирэмсэн эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлт, хөнгөвчлөх болон сэргээн засах эмчилгээ, урт удаан хугацаанд эмчилгээ шаардлагатай иргэдийн эмийн болон асаргаа, сувилгааны зардлыг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр шийдвэрлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, аймаг, сумдын Засаг дарга нарт тус тус даалгав." гэжээ. V

 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн