Дохионы хэлний сургалт боллоо

2014-12-22

Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос орон нутагт сургалт зохион байгууллаа. Манай аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй ирггэдэд зориулан дохионы хэлээр дамжуулан мэдээ мэдээлэл өгөх бэлтгэл ажил ийнхүү эхэлж байгаа юм.   

Хүний эрхийг дээдэлдэг орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр дамжуулан мэдээ мэдээлэл хүргэдэг.  Харин манай улсын хувьд хэдийгээр ингэж мэдээлэл өгдөг боловч дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад төдийлөн хангалттай биш байна. Тиймээс энэ чиглэлийн мэдээлэл, сургалтыг холбогдох албаны хүмүүст зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй мэдээлэл солилцоход туслах зорилготойгоор  энэхүү сургалтыг зохион байгуулжээ. Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос зохион байгуулсан байна.

Харилцааны анхан шатны дохионы хэлний сургалтанд 20 гаруй иргэд хамрагдлаа. Сум бүрийн төлөөлөл энд суралцаж цаашид орон нутагтаа очин хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахад дөхөм болох юм. Цаашид орон нутгийн ТВ-ээр мэдээ мэдээлэл хүргэхэд дохионы хэлээр давхар мэдээлж байхыг зорьж байгаа гэдгээ холбогдох албаныхан хэлж байлаа.      

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн