Эрсдэлт бүлгийн 100 хүүхдийн “Хүслийн шинэ жил” баярын арга хэмжээ зохион байгууллаа

2014-12-22

Аймгийн Засаг даргын ивээл дор хүнд нөхцөлд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн  хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй болгон хөгжүүлэх, тэдний асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүслийн шинэ жил” баярын арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд, нэн ядуу эмзэг бүлгийн 70 хүүхэд, нийт 100 хүүхэд оролцож  шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Арга хэмжээний хүрээнд хүүхдүүд өөрсдийн авьяас чадвараа үзүүлж хамтран дуулж бүжиглэсэн бөгөөд Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Нарлаг” бүлгийн ах эгч нар нь өөрсдийн гараар урласан өвлийн өвгөнийг бэлэг болгон өгч баяр дээр нь баяр нэмлээ.

Хүүхдүүдээ эрvvл энх байж, ажил vйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, 2015 он зорилго, зорилтоо биелvvлсэн, амжилт бvтээлээ ахиулсан он жил байх болтугай гэж хүсэн ерөөе

Сэтгэгдлийг ачааллаж байна ...