Баяндалай, Булган сумын багийн ИНХ-ууд боллоо.

2015-01-19

           Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг /бүрэлдэхүүн 8/ 2015 оны 1 дүгээр сарын 13-наас 16-ны хооронд Баяндалай сумын Баян, Наран, Төхөм багийн Иргэдийн нийтийн хуралд, 2015 оны 1 дүгээр сарын 16-нд Булган сумын Дэн, Дал, Хавцгайт, Булган багийн Иргэдийн нийтийн хурлын нэгдсэн хуралдаанд оролцож Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын албанаас 2014 онд хэрэгжүүлсэн ажил, аймгийн Засаг даргын 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөл, хөтөлбөрүүд, 2014 онд аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, 2014 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, 2015 оны орон нутгийн төсөв, тус сум багуудад 2009-2012 онд хийгдсэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, 2013-2014 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын судалгаа, 2014 оны хүн амын урьдчилсан тоо бүртгэл, 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, аймгийн эрүүл мэндийн газрын 2014 оны үйл ажиллагаа болон хүн амын дунд зохилон тохиолдох өвчлөл, нас баралт түүний шалтгаан хүүхдийн эндэгдэл, хүн амын өсөлт бууралт, 2014 оны аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээлэл болон 2015 онд тус газраас авч хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, аймгийн цагдаагийн газраас 2014 оны аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн тоон мэдээ, архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаа, архигүй Өмнөговь хөтөлбөрийн танилцуулга зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс 2014 онд хийсэн ажлаа тайлагнаж, цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд өгч, аймаг орон нутгийн болон улс оронд болж байгаа нийгэм, эдийн засгийн мэдээ мэдээллийг хүргэж, иргэдийн асуулт, саналуудад хариулт өгч, ажиллалаа.


         Ажлын хэсэг Баяндалай сумын 13 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...