Ноён сумын удирдлагуудтай уулзлаа

2015-01-26

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Терра энержи” ХХК-ийн удирдлагууд тус сумын удирдлагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны санал солилцлоо. Уг уулзалтаар нүүрс тээвэрлэлтийн замын талаар ярилцаж усалгаа болон замын эвдрэлийн талаар анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Орон нутгаас дунд түвшний ажилчдыг авч ажиллуулахаа илэрхийлж, Цагаан сарын баярыг угтан тус сумын төвийн 2,5 км замыг хусч сайжруулахаар шийдвэрлэлээ. Цаашид 2015 оны 03-р сараас зам болон дотоодын үйл ажиллагаагаа жигдэлж ажиллах төлөвлөгөөтэй байгаа илэрхийллээ.  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...