Төрийн албаны мэргэшлийн шалгалт боллоо

2015-02-06

Төрийн албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулагдлаа. Энэ он гарснаас хойш хамгийн анхны шалгалт болж байгаа энэхүү шалгалтанд 53 ажлын байрны төлөө 233 оролцогч өрсөлдсөн байна.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын хамгийн чухал хэсэг болох 1-р шатны шалгаруулат буюу тестийн шалгалтанд нийт оролцогчдын 24 хувь нь буюу 53 оролцогч тэнцсэн байна. Шалгалтын хамгийн их оноог цуглуулах боломжтой энэ шалтгалтын дүнгээс харахад ийнхүү хангалтгүй байгаа  нь оролцогчид болоод залуучууд ном уншихгүй, хуулийн мэдлэггүй, шалгалтанд бэлтгэл муутай оролцож байна хэмээн ажлын хэсгийнхэн хэлж байна.

Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь оролцогчдод болон оролцогчдын эцэг эхчүүдэд зориулан шалгалтыг нээлттэй ил тод хүргэх зарчмыг баримталж ажилласан. Тодруулбал, шалгалтын өрөөг камержуулж шалгалтын явцыг бусад иргэдэд хянах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

1-р шатанд шалгарагсдаас Монгол хэлний шалгалт, Ярилцлага авсан бөгөөд шалгалтын дүнг нэгтгэж өнөөдөр гаргах юм байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн