Монгол наадгай тэмцээн зохион байгууллаа

2015-02-10

Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын уламжлалт зан заншлыг сурталчлах, өвлүүлэх, сэргээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2 дахь жилдээ Даланзадгад сумын цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд “Монгол наадгай-2015” наадмыг 2015 оны 02-р сарын 06-ны өдөр Аймгийн ХЖТ-т амжилттай зохион байгууллаа.
Уг наадамд 2-р цэцэрлэгийн “Азын шагай”, 9-р цэцэрлэгийн “9 эрдэнэ”, 11-р цэцэрлэгийн “Хөх монголын үр сад”, 4-р цэцэрлэгийн “Монголжин”, 8-р цэцэрлэгийн “Наадацгаая” багууд оролцож, Мэндчилгээ /Монголын уламжлалт ёс заншлыг харуулсан байх/, Ардын дуу, Харилцаа дуу, Жүжигчилсэн тоглолт /Монголын уламжлалт цагаан сарын шинийн нэгний шинэлэх ёсолгоо/ гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө.
Шүүгчээр Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, Академич, АБТА, Ахмад багш С.Ренчинхорлоо, Аймгийн ХГБХХ-ийн дарга Б.Эрдэнэцэцэг мөн Аймгийн ХГБХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Наранцэцэг нар ажиллаж, 1-р байр 4-р цэцэрлэгийн “Монголжин” баг, 2-р байранд 11-р цэцэрлэгийн “Хөх монголын үр сад” баг, 3-р байранд 8-р цэцэрлэгийн “Наадацгаая” багууд шалгарлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...