Шатрын тэмцээн боллоо

2015-02-24

   Оюуны спортыг хөгжүүлэх, шатрын спортоор хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсөх Зоос” ХХК ивээн тэтгэж  Гурвантэс сумын ЗДТГазартай  хамтран сумын иргэдийн дунд насанд хүрэгчид, хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ гэсэн 2 насны  ангилалаар шатрын тэмцээн зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд  50 гаруй хүн оролцож аваргаа  шалгарууллаа. 

2,8 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнд насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд ЕБСургуулийн багш Л.Батцэцэг түрүүлж, Цэцэрлэгийн багш Ж.Одгэрэл дэд байранд, сумын ЗДТГазрын халамжийн мэргэжилтэн Н.Цэрэннадмид 3-р байранд тус тус шалгарсан бол насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалд О.Чинбат түрүүлж, н.Отгон дэд байранд, н.Оюунбаатар 3-р байранд  тус тус шалгарч  медаль мөнгөн шагналаар шагнагдлаа. “Өсөх  Зоос” ХХК-ийн ивээн тэтгэлэгээр Улаанбаатар хотын Баян хошууны  лам нар ирж сумын нийт ард иргэдэд даллага айлдаж, Лүүжин тавьж ном хурлаа.

Ш.Сугир

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн