“Тэмээчдийн баяр” 10 дахь жилдээ боллоо

2015-02-24

 

“Чинхуа Мак” ХХК-иас  ивээн тэтгэн сумын ЗДТГазартай хамтран жил бүр уламжлал болгон явуулдаг Тэмээчдийн баярыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 3 насны тэмээ уралдаж, цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн  худалдаа явагдлаа.

     Хурдан бүдүүн тэмээний  уралдаанд нийт 40 тэмээ уралдсанаас Гурвантэс сумын алдарт уяач Н.Отгонцагааны улаан түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Н. Батчулууны ягаан аман  хүзүүдэж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач С.Мөнхжаргалын хүрэн айргийн гуравт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уяач Ц.Содоогийн хүрэн айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач  П. Далайхүүгийн хүрэн айргийн тавд хурдаллаа.

    Хурдан тайлагны  уралдаанд нийт 18 тайлаг уралдсанаас Баянхонгор аймгийн Баянлиг сумын алдарт уяач С.Мэндбаярын хүрэн түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг  сумын уяач С.Батнасангийн бор аман хүзүүдэж, Баянхонгор аймгийн Баянговь сумын уяач С.Өлзийбаярын шар айргийн гуравт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уяач У.Түмэнбаярын шар айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдарт уяач Н.Отгонцагааны шар айргийн тавд хурдалсан байна.

    Харин хурдан торомны уралдаанд 33 тором уралдсанаас Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач М.Мөнхбаяны шар түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Т.Дашнямжилын ногоон аман  хүзүүдэж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уяач Н.Мэндбарын хар айргийн гуравт, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Б.Хадбаатарын шар айргийн дөрөвт, өмнөговь аймгийн Гурвантэс сумын уяач П.Галбадрахын хар айргийн тавд тус тус хурдаллаа.

Ш.Сугир

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн