“Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоo.

2015-03-30

НҮБ-аас 2015 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус ба Тогтвортой хөгжил” уриан дор явуулахаар зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлыг Өмнөговь аймаг ерөнхий ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа. 
Тус эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд шилдэг 15 илтгэл тавигдаж, эхний 3 байр болон тусгай байрыг шалгаруулж шагнал гардуулсан аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2014 оны 26 дугаар тогтоолоор баталсан “Усаа хэмнэн, хайрлан хамгаалахыг иргэддээ уриалах нь” уриалгыг сурталчлах зорилтын хүрээнд шагнал болгон гардууллаа.
Мөн Их, дээд сургуулиудын дунд "Ус- Хөгжлийн түлхүүр" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж усны салбарт том хувь нэмэр оруулсан, уг уралдааны санаачлагч И.Батцэцэгт Өмнөговь аймгийн ЗДТГазар, БОАЖГзарын талархал, дээрхи уриалгыг дурсгал болгон хадгалуулж баяр хүргэсэн юм.
Манай аймаг "Ус- Хөгжлийн түлхүүр" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ерөнхий ивээн тэтгэж дэмжиж оролцсон нь усны нөөц, ашиглалт, хамгаалалтанд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, 20 аймгаас анх удаа ивээн тэтгэж оролцсон нь анхдагч байсан бөгөөд усны салбарын эрдэмтэн, докторууд талархалтай байгаагаа илэрхийлж цаашид усны асуудлаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байсан нь сайшаалтай байлаа.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн