Шадар сайд Өмнөговь аймагт ажиллалаа

2015-03-31

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 25-27-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Ажлын айлчлалын хүрээнд Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Таван толгой”-н уурхайн ажилтай танилцсан. Мөн орон нутгийн “Таван толгой” ХК-ийн үйл явцтай танилцсан. Таван толгой Гашуун сухайт чиглэлд хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэхэд замын тариф өндөр байгаа, тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж тарифыг буулгах хүсэлтэй байгаагаа Таван толгой ХК-ийн удирдлагууд энэ үеэр Шадар сайдад уламжиллаа. Мөн ажлын хэсгийнхэн тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж шинэ төмөр замын төслийн талаар ярилцлаа. 
Мөн айлчлалын хүрээнд “Оюу толгой” уурхайн үйл ажиллаагаатай танилцаж “Гашуун сухайт” хилийн боомтод ажиллалаа.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн