Эмч нар англи хэлний сургалтанд хамрагдлаа

2015-04-30

    Аймгийн Засаг даргын санаачлагаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн англи хэлний чадавхийг дээшлүүлэх сургалт 2 сарын хугацаанд болж өндөрлөлөө. “Оюу толгой” ХХК-иас санхүүжүүлсэн уг сургалтанд аймгийн ЭМГ, БОЭТ-ийн эмч нар хамрагдсан юм. Сургагч багшаар Улаанбаатар хотоос “Talk Talk English” сургалтын төвийн багш Франк Коллисон ажилласан байна.

Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарт ашиглаж эхэлж байгаа. Харин эдгээрийг ажиллуулахад эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, ялангуяа англи хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой боллоо гэж зохион байгуулагчид болон оролцогчид хэлж байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн