Засгийн газрын 2015 оны 8-р тогтоол

2015-04-30

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

Дугаар 8

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

-Байгаль орчин, аялал жуулчлалын газар;

-Биеийн тамир, спортын газар;

-Боловсрол, соёлын газар;

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

-Гаалийн алба;

-Мэргэжлийн хяналтын газар;

-Нийгмийн даатгалын хэлтэс;

-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;

-Онцгой байдлын хэлтэс (газар);

-Санхүүгийн хяналт, аудитын алба;

-Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс;

-Статистикийн хэлтэс;

-Татварын хэлтэс;

-Тээвэр, авто замын газар;

-Ус, цаг уур, орчны шинжилгээний алба;

-Хөдөлмөрийн хэлтэс;

-Худалдан авах ажиллагааны алба;

-Хүнс, хөдөө аж ахуйн газар;

-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;

-Цагдаагийн хэлтэс (газар);

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;

-Шүүхийн шинжилгээний алба;

-Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын төвтэй).

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аймаг, нийслэлийн Засаг даргын харьяа зарим агентлагийн тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоол, “Хөдөлмөрийн хэлтэс байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоол, “Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 144 дүгээр тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 415 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын  дарга                                                        

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн