Мөнгөн хонхны баяраа тэмдэглэлээ

2015-05-28

                 2015-2016 оны хичээлийн жил дуусахтай холбогдогдуулан ЕБСургуулийн төгсөх ангийн сурагчдын мөнгөн хонхны баяр боллоо. Мөнгөн хонхны баяраар сургуульдаа болон аймаг, улсад сурлага, урлаг, спортоороо амжилт гаргасан багш, сурагчдыг шагнаж урамшуулахаас гадна байгууллагууд сурлага урлагаар тэргүүлсэн сурагчдад гарын бэлэг гардуулсан юм.

            Мөн энэ үеэр  ЕБСургуулийн бүх анги бүлэг 2015-2016 оны хичээлийн жилд сурсан мэдсэн  зүйлээ  тайлагнан гар урлал, уран зураг, зээгт намал, ясан эдлэл, хог хаягдлыг ашиглаж бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн  гаргаж, урлагийн номер үзүүлж шилдгүүдээ шалгарууллаа.

Ш.Сугир

Сэтгэгдлийг ачааллаж байна ...