ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2015-06-19

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах тухай Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн а/48 дугаар захирамжийг үндэслэн үйлдвэрлэл үйлчилгээ, салхин цахилгаан станцын доорх газрын зориулалтаар газар эзэмшүүлэх тул төсөл сонгон шалгаруулалтыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зарлаж байна.

 Төслийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 50000 төгрөгөөр худалдан авч болно.

Данс: Төрийн Сан Банкин дахь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын орлогын 110029002 тоот данс.

Эзэмшүүлэх газрын байршил:

  1. Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, Хар толгой орчимд нүүрс тээврийн хатуу хучилттай авто зам дагуу байрлалтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2 нэгж талбарын 5 га газар
  2. Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, Зайрмагтай орчимд нүүрс тээврийн хатуу хучилттай авто зам дагуу үйлдвэрлэлийн зориулалттай 1 нэгж талбарын 10 га газар
  3. Баян-Овоо сумын Могойт багийн нутаг, Шинэ цав орчмын газарт Салхин цахилгаан станцын зориулалттай 20 га газар

Талбайн нийт хэмжээ:  1. нийт 5 га

                                          2. нийт 10 га

                                          3. нийт 20 га

Зориулалт: Худалдаа, үйлчилгээ

Төсөл сонгон шалгаруулалтанд орох барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлага:

Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлагыг хавсаргав.

Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа:

2015 оны 07 сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Гэрээний ерөнхий нөхцөл:

Шалгарсан байгуулагатай Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд:

  1. Шалгаруулалтанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх
  2. Тухайн газарт явуулах ажил үйлчилгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх
  3. Төсөл нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх
  4. Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж
  5. Тухайн хот суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх
  6. Улс орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
  7. Төслийн болзолыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах

Төсөл сонгон шалгаруулалтанд сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болох бөгөөд дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино.

  1. Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх
  2. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
  3. Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх
  4. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
  5.  

Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг Даргын Тамгын Газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн

Нутгийн удирдлагийн ордон нэг давхар

Утас: 86661214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...