Төрийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг боллоо

2015-06-19

   Энэ сарын 16-ны өдөр Ханбогд сумын төрийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг Галба талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт ЗДТГ-н мэргэжилтнүүд, Сум дундын эмнэлэг, Сум дундын 16-р шүүх, 3-р тойргийн Тахарын алба, прокурор, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд оролцож иргэдэд мэдээлэл өгч үйлчилгээ үзүүлэн ажилаллаа. Энэхүү арга хэмжээ нь маш их үр дүнтэй иргэдэд мэдлэг мэдээлэл өгсөн арга хэмжээ болсон тул цааашид уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөж байна.

 С.Гантөмөр