Малчдын явуулын үзлэг Жаргалант багт ажиллалаа

2015-06-29

2014 оны жилийн эцсийн судалгаагаар зорилтот сумын хүн амын 45-70%-ийг малчид эзэлж байна. Тиймээс орон нутгаас санаачлан “Малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын нэг болгож Малчдын эрүүл мэндийн явуулын үзлэг амжилттай хийгдэж байна. Аймгийн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр Ханхонгор сумын Жаргалант багийн төвд ажиллалаа. Энэхүү үзлэгт Жаргалант багийн 100 гаруй малчид хамрагдаж Мэдрэл, дотор, чих хамар хоолой, дүрс оношилгоо, шүд, эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг болон лабораторийн шинжилгээ зэрэг 7 төрлийн шинжилгээнд хамрагдсан байна. 


Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөдөөгийн малчин өрхийн хүн амд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, хянах арга хэмжээг зохион байгуулах зэрэг эрүүл мэндийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг нь Малчдын эрүүл мэндийн явуулын үзлэг юм. Явуулын үзлэгт энэ удаад Ханхонгор сумын Жаргалант багийн 100 гаруй малчид хамрагдаж Мэдрэл, дотор, чих хамар хоолой, дүрс оношилгоо, шүд, эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг болон лабораторийн шинжилгээнд хамрагджээ. 
Орон нутагт анх удаа хэрэгжүүлж байгаа Малчдын явуулын үзлэг нь хөдөөгийн малчин өрхийн хүн амын дунд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх зорилготой юм байна. Ингэснээр хүн амын өвчлөлийн судалгааг гаргах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, ажлын байранд сургах үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулаар зорьж байгаа гэдгээ албаныхан хэлж байна. 
Явуулын үзлэгийн багийхан энэ жил 7 сумын 22 багт ажиллах юм байна. Одоогийн байдлаар давхарсан тоогоор 8000 гаруй иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж шаардлагатай иргэдэд эмчилгээ хийж эхлээд байна.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...