Суурь боловсролын цөм хөтөлбөр Өмнөговь аймагт нээлтээ хийлээ

2015-08-18

 

Манай аймаг түрүү жил бага боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэлийг амжилттай зохион байгуулсан бөгөөд Аймгийн боловсорлын газраас сумдуудад очиж ажилласанаас гадна бүсийн зөвлөгөөнүүдийг зохион байгуулах зэрэг олон талд ажлуудыг хийсэн билээ. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилд БСШУЯ-ны бодлогын дагуу суурь боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа "Хүүхдийн хөгжил суурь боловсролын цөм хөтөлбөр" орон нутгийн сургалтын нээлт манай аймагт боллоо.Энэхүү сургалт нь манай аймагт 3-н өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд сургалтаар багш нарт суурь боловсролын талаар нэгдсэн ойлголт,агуулга, арга зүй, хичээл, сургалтыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах арга зүйд сургах юм

Тус сургалтыг БСШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Хэрэгжилтийн баг, Аймгийн боловсрол соёлын газар, лаборатори 1-р сургууль хамтран зохион байгуулж нийт 496-н хүн оролцлоо.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн