Адуучин тэмцээнд 7 сумын 34 тамирчид оролцлоо.

2015-08-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морьтой монгол уриалга, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 132 дугаар тогтоолоор батлагдсан Малчин хөтөлбөрийн хэрэгжүүлэх Монголын уламжлалт мал аж ахуйн салбар, монгол ахуйг хэвээр хадгалах зорилгоор сумын ЗДТГазар санаачилан “Адуучин” тэмцээнийг анхлан зохион байгууллаа. Тэмцээнд 7сумын 34 шилдэг адуучин залуус хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Ноён сумын ЗДТГазар санаачилан зохион байгуулж аймгийн Сайн малчин Шархүүгийн Ганбат, Ерөнхий ивээн тэтгэгч сумын ИТХ-ын төлөөлөгч Шагдарын Мөнхсайхан хамтран оролцлоо. “Адуучин” тэмцээнийг Ноён сумын Сайран баг Товцогын худагт хэмээх газар анхлах зохион байгууллаа.

Ноён суманд анхлан зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд Өмнөговь аймгийн 7 сумын 34 шилдэг адуучин залуус хурд хүч авхаалж самбаагаа сорин 1-р байрыг Хүрмэн сумын адуучин Сумъяа Энхбаяр, 2-р байрыг Ноён сумын адуучин Болдбаатар Батбилэг, 3-р байрыг Булган сумын адуучин Долгор Бундхорол нар эзлэн, шилдэг уурга шүүрэгч Б.Батбилэг, Уран бугуйлчаар С.Энхбаяр, Уран уургачаар Ё.Эрдэнэбаяр, Эмнэг хангал сургагчаар Д.Бундхорол нар шалгарлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн