"Алтан утас" зээгт наамлын бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

2015-09-29

     Соёлын бүтээлч үйлвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймаг Монгол үндэсний уран хатгамал “Зээгт наамал” урлалыг соёлын нэрийн бүтээгдэхүүнээ болгон, Монгол улсын уран хатгамалч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт А.Цэрэнхүү агсны нэрэмжит “Алтан утас” зээгт наамлын бүтээлийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо 2015 оны 10-р сарын 08-11 өдрүүдэд Монголын уран зургийн галлерейд зохион байгуулна.

Үзэсгэлэнд 15 сумын урчуудын урласан 70 гаруй бүтээлээс гадна Монгол Улсын уран Хатгамалч А.Цэрэнхүү агсны урласан алдар гавьяатай хүмүүсийн хатгамал хөрөг болон зээгт наамлын бүтээлүүд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн нээлт 10-р сарын 08-ны өдөр 10:00цагаас болох эрхэм хүндэт та бүхнийг хүрэлцэн ирхийг урьж байна.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн