Өмнөговь аймаг ахмадын баяраа тэмдэглэж байна

2015-09-30

     Жил бүрийн 10-р сарын 1-ний өдөр ахмадын баярыг тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр  ахмадын баярт зориулсан хөтөлбөрийн дагуу Даланзадгад сумын ахдадууд чуулж баярын хурлаа зохион байгууллаа. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадуудаа шагнаж урамшуулсан байна. Аймгийн Засаг даргын жуух бичгээр А.Лхагваа, С.Хундага, Н.Тогоо, Ж.Отгон, С.Эрдэнэтогтох  нар шагнагдсан бол Аймгийн ИТХ-н хүндэт өргөмжлөлөөр Т.Адъяа,Б.Хүүхэндүү,Ж.Сугир нар тус тус шагнагдсан байна.

   Өмнөговь аймагт Ахмадын чөлөөт холбоо, Ахмад багш нарын холбоо, Ахмадын хороо, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмадын зөвлөл зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Аймгийн хэмжээнд 55-с дээш насны 5000 гаруй ахмад байгаа бөгөөд  нийт хүн амын 8,3 хувийг эзлэж байна.  Орон нутаг өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан аймгийн ахмадын соёл мэдээллийн төв байгуулж, ахмад настны нийгмийн нөхөн сэргээлт хөтөлбөрийг хэрэгжүүлэн , тэдний эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллаж байна.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн