Агентлагийн дарга нарын шуурхай боллоо

2015-10-30

    Аймгийн ИТХ- дарга Л.Батчулуун , Засаг дарга Б.Бадраа агентлагийн дарга нарын шуурхай хуралд оролцож цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна. Өмнөговь аймгийн хэмжээнд "1000 айл орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 545 айлын орон сууц ашиглалтанд орохоос өнөөдрийн байдлаар 186 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд үлдсэн 359 айлын орон сууцыг 2015 оны 4-р улиралд хүлээж авах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд 1м2 орон сууцны үнийг 950 мянгаас 1сая 50мянган төгрөгийн хооронд худалдаалж иргэддээ хамгийн хямд үнээр тав тухтай орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс ашиглалтанд орсон орон сууцанд ажилчид албан хаагчдаа ипотекийн зээл буюу 8 хувийн орон сууцны зээлд хэрхэн хамруулж болох талаарх зөвлөгөөг агентлагийн дарга нарт бүх банкны эрхлэгч нараар дамжуулан мэдээлэл хүргэсэн байна. Мөн 11-р сарын 1-с нүүрсний үнийн дүнг уурхайн аман дээр 1 тн нүүрсийг 8800 төгрөг болгож ард иргэддээ борлуулах шийдвэр батлагдаж Өмнөговийн иргэд хамгийн хямд үнээр нүүрс түлэх боломжоор хангагдлаа . Эрчим хүчний цахилгаан түгээх төвөөс 11-р сарын 5-с - 15- хүртэл тог таслах мэдэгдэл ирсэн бөгөөд тог таслах өдрийг багасгах арга хэмжээ авч ажиллахыг Засаг дарга үүрэг болголоо.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн