"Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо" сэдэвт сургалт болж байна

2015-10-30

    Аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улс төрийн боловсролын академитай хамтран ХБНГУ - ын Конрад - Аденауэр сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр "Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Тус  сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  Өмнөговь аймгийн Засаг даргын  орлогч Д. Нацагдорж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л. Батчулуун, Конрад - Аденауэр сангийн төслийн зохицуулагч С. Ганзаяа болон Улс төрийн боловсролын академийн гүйцэтгэх захирал М. Энхбат нар оролцлоо. Энэхүү   сургалт, хэлэлцүүлэгт Өмнөговь, Дундговь аймгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 100 гаруй иргэд хамрагдаж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн зорилго нь орон нутгийг хөгжүүлэхэд сумдын иргэдийн хурлын төлөөлөгч нарын үүрэг болон орон  нутгийн хөгжлийн сангийн шугамаар хийгдэж байгаа ажлуудаа 2 аймгийн төлөөлөгчид туршлага солилцох байдлаар явуулахад оршино. Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгээр 

Иргэдийн оролцоо - онол үзэл баримтлал, хууль эрх зүйн орчин

Шууд  ардчилал - иргэдийн оролцоо

Иргэдийн оролцоо, орон нутгийн хөгжлийн сан

 Иргэдийн оролцоо - ХБНГУ - ын туршлага гэсэн сэвдүүдийг хэлэлцэнэ. Мөн  ХБНГУлсаас төлөөлөгч ирж  туршлага солилцож байгаа нь тус сургалтын онцлог болж байна. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн