Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

2015-10-30

  Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний ажлын алба Авлигатай тэмцэх газартай хамтран хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр сургалт явууллаа. Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Д. Нацагдорж, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А. Батхуяг нар оролцлоо. 

 Уг сургалтын зорилго нь Авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журмыг танилцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөхөд оршино.

  

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн