Өнөөдөр “Автомашингүй өдөр”

2015-10-31

     Аймгийн Засаг даргын 2012 оны аравдугаар сарын 12 – ны А566 – р захирамжаар жил бүрийн аравдугаар сарын 27 – ны өдрийг “ Автомашингүй өдөр” болгон зарласан. Энэ жилийн хувьд ажлын өдөр таарснаас үүдэн өнөөдөр буюу аравдугаар сарын 31 – ны өдрийг “ Автомашингүй өдөр” болгон зарлаж, бүх нийтээрээ машинаас татгалзлаа.

Үүний хүрээнд Аймгийн  Тамгын газрын хууль зүйн хэлтэс,  Цагдаагийн газартай хамтран бүх хүчний байгууллагуудын дунд олс таталт, гимнастик зэрэг уралдаант тэмцээн зохиосон юм. Мөн ЕББДС – ийн 3 – 5 –р ангийн сурагчдын дунд “ногоон гэрэл, цагаан шугам” – ыг зохион байгуулж бяцхан сурагчид идэвхитэй оролцоо.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь ард иргэд болон сурагчиддаа замын хөдөлгөөний дүрмийг таниулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь тусалахад оршино.

Өдөрлөгийн үеэр Аймгийн  ХЖТ – ын дуучид ач дуугаа өргөсөн юм. Уралдааны дүнгээр Зэвсэгт хүчний 167 –р анги тэргүүлж, Цагдаагийн газар удааллаа. “Автомашингүй өдөр”  10 – 13 цагийн хооронд хэрэгжинэ. 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн