“Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги 2015-2017” хамтрагч талуудын уулзалт боллоо

2015-11-27

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох уг стратеги бодлогын хүрээнд хамтрагч талуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд   Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид болон Өмнөговь аймгийн удирдлагууд оролцож, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратеги бодлогын зорилго чиглэлийг хэлэлцлээ. Мөн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн БОЭТ, Номгон сумын эмнэлэгт  шаардлагатай үзлэг оношилгооны тоног төхөөрөмжийг гардууллаа.

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Сүүлд нэмэгдсэн